“Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төсөл Увсад хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 16:16:08

Швейцарын Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр манай улсад “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжих уг төслийн нийт санхүүжилт нь гурван сая ам. доллар бөгөөд 2015-2019 оны хооронд 10 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт хэрэгжих аж.

Уг төслийн зорилтот бүлгээр Увс аймаг сонгогдсон байна. Нийгмийн Эгэх хариуцлага гэдэг нь иргэн, иргэний нийгмийн байгууллагын зүгээс шууд болон шууд бус замаар төрд хариуцлага тооцохыг хэлэх бөгөөд төр, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, хандивлагч байгууллагууд зэрэг оролцогч талуудын хариуцан тайлагнах, хариуцлага тооцох үйл явцтай холбогдох бүхий л үйл ажиллагааг хамааруулдаг байна.

Тус төслийн талаар холбогдох байгууллагад удахгүй Увс аймагт ирж мэдээлэл хийх аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ