Ерѳнхий сайдын ажлын бүрэлдэхүүн Өмнѳдэлгэр суманд ажиллав

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-01-18 20:59:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Ерѳнхий сайдын ажлын бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Ѳмнѳдэлгэр суманд ажиллалаа.

Засгийн газрын тэргүүнтэй хийсэн уулзалтад 450 гаруй иргэд оролцож, сум орон нутагтаа нэн шаардлагатай, тулгамдсан, шийдлээ хүлээж буй асуудлыг дэвшүүлж, зарим асуудлаа шийдвэрлүүллээ.

Онцолбол, сумын ундны ус зѳѳвѳрлѳх машин дутагдалтай байгааг уламжлахад Ерѳнхий сайд аймгийн Засаг дарга Н.Ганбямбад үүрэг ѳгч, орон нутгийн тѳсвѳѳс даруй шийдвэрлэж ѳгѳхийг даалгав. Мѳн иргэдийн хүсэлтийг үндэслэн ХНХ-ын сайд С.Чинзориг сумын "Ахмадын байрны дулаан, доторх тохижилт", ЕБС-ийн технологийн кабинетийн тохижилтыг шийдвэрлэхээр болов. Үүнчлэн эрүүл мэндийн тѳвийн барилга он удаан жил ашиглаж, хуучирч муудсантай холбогдуулан Ерѳнхий сайд шинэ ЭМТ-ийн барилгын зураг тѳсвѳѳ гарган аймгаараа дамжуулан ирэх оны тѳсѳвт суулгах талаар анхаарч ажиллахыг даалгалаа.

Тэрбээр Ѳмнѳдэлгэр суманд 16 тонн ѳвс, 4,5 тонн тэжээл /50 хувийн хѳнгѳлѳлттэй үнээр/ , Гурванбаян тосгонд 7.5 тонн ѳвс, 5 тонн тэжээл /50 хувийн хѳнгѳлѳлттэй үнээр/, ЭМТ-д 10,0 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмж авах эрхийн бичиг гардуулав.

Засгийн газрын орон нутагт ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХНХ-ын сайд С.Чинзориг, Засгийн газар, харьяа яамдын шинжээчид, зѳвлѳхүүд мѳн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, орон нутгаас аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, зарим агентлаг, хэлтсийн дарга нар явж байна.

Холбоотой мэдээ