Энэтхэг К-4 баллистик пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-20 12:16:15

НЬЮ-ДЕЛИ. /ANI/. Энэтхэг “К-4” шумбагч хөлөг онгоцонд зориулагдсан баллистик пуужин амжилттай туршжээ. Энэ тухай Засгийн газрын эх сурвалжуудыг иш татан “ANI” мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.


Пуужинг Андра Прадеш мужийн эрэг орчмын Бенгалийн булан дахь уснаас харважээ. Туршилтын талаар өөр нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


“K-4” нь төрөл бүрийн тэр дундаа цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай дунд зайн тусгалтай баллистик пуужин юм. Энэ пуужинг Энэтхэгийн “Арихант” ангиллын атомын шумбагч онгоцонд зориулагдсан батлан хамгаалахын судалгаа, хөгжүүлэлтийн байгууллага боловсруулдаг байна. 

Холбоотой мэдээ