Насанд хүрээгүй хүүхэд жолоодож явсан автомашин онхолдож, хамт явсан хүүхэд нь амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-20 15:54:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жолоо барьж явсан насанд хүрээгүй хүүхэд осол гаргаж, цуг явсан хүүхэд нь газар дээрээ амь насаа алдсан хэрэг Баянхонгор аймагт гарчээ. 

Өнгөрсөн амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 14 настай Д гэгч нь Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, машинд сууж явсан 14 настай Б амиа алджээ. Тус хэрэг Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг, Нисэх буудлын баруун талын шороон замд мөн өдрийн 15 цагийн орчимд болсон байна.

Иймд, эцэг эхчүүд болон насанд хүрэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, насанд хүрээгүй хүүхэддээ автомашин жолоодуулахгүй байхыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Мөн автомашинаа жолоодоогүй үедээ түлхүүрээ өөрт байлгаж, гарч болох эрсдлээс сэрэмжтэй байх, хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулав.

Холбоотой мэдээ