Нэгдүгээр ангийн сурагчдад амны хаалт тарааж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-01-20 17:24:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  нэгдүгээр ангийн сурагчдад амны хаалт тарааж байна. Амны хаалтыг тогтмол зүүснээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж.

Томуу, томуу төст өвчин болон шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн эрүүл мэндийн газар /ЭМГ/-аас “Томууг тойрч чадахгүй ч сэргийлж чадна” уриалгыг гаргажээ. Энэ ажлын хүрээнд "Монос фарм", "Эм импекс" компанитай хамтран Сүхбаатар аймгийн хэмжээнд сурч байгаа нэгдүгээр ангийн 17 бүлгийн сурагчдад амны хаалт тараах ажлыг зохион байгуулсан байна.

Сурагчдад амны хаалтыг үнэгүй тарааснаас гадна хэрхэн хэрэглэх талаарх мэдлэгийг хүүхэд бүрт олгосон. Бага насны хүүхдүүд хүний хэлснийг хүлээж авах, сурахдаа хурдан байдаг учир ажил маш амжилттай үргэлжилж байна гэх мэдээллийг ЭМГ-ын мэргэжилтэн Б.Батцэцэг хэллээ.



Холбоотой мэдээ