ЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-21 12:31:39

ПАРИС. /TASS/. Дэлхий улс орнуудад сэтгүүлчдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг гэж НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ ажиглалтаас газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.


“Сэтгүүлчдийн аминд хүрсэн тохиолдол 2019 онд бараг хоёр дахин буурч, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн. Өнгөрсөн онд 56 сэтгүүлч амиа алдсан бол 2018 онд энэ тоо 99 байсан” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. ЮНЕСКО-гийн дээрх байгууллагын тооцоолсноор 2010-2019 оны хооронд нийтдээ 894 сэтгүүлчийг хөнөөсөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд жилд дунджаар 90 орчим сэтгүүлч амиа алдсан байна.


Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад хамгийн олон буюу 22 сэтгүүлч амиа алджээ. Хоёр, гуравдугаарт Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд /15/ болон Арабын улсууд /10/ тус тус орсон байна. Үүний зэрэгцээ шинжээчид 2019 онд сэтгүүлчдийн аминд хүрсэн тохиолдлын гуравны хоёр нь буюу 61 хувь нь зэвсэгт мөргөлдөөн болоогүй орнуудад бүртгэгдсэнийг онцлон дурджээ. 2014 онд энэ үзүүлэлт гуравны нэг байв.


“Дэлхийн олон сэтгүүлч хохирогч хэвээр байгаа өшөөрхөл, хүчирхийллийн талаар бид ихээхэн түгшсээр байгаа бөгөөд ийм байдал нь нийгэм дэх ардчилсан мэтгэлцээнд сөргөөр нөлөөлж байна” гэж ЮНЕСКО –гийн ерөнхий захирал Одре Азуле мэдэгдэл гарсантай холбогдуулан цохон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ