Нам даралтын зуухны тоог цөөлнө

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-21 12:49:01

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ-аас нам даралтын зуух ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн зуух, даралтат сав, шугам хоолойн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд энэ сарын 6-20-ны хооронд хяналт шалгалт хийсэн байна. 

Увс аймгийн төв Улаангом хотод агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэж байгаа аж.

“Аймгийн төвд нам даралтын зуух ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоог цөөлөх, дулааны төвлөрсөн шугамд ойр байгаа аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн халаалтын шугамд холбогдох шаардлага хүргүүлэх зэрэг ажлыг аймгийн МХГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлж байна. Ингэснээр нам даралтын зуухны аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлахгүй байгаа, бас орчныг бүрдүүлэхгүйгээр эрсдэлтэй байдлаар ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн тоо цөөрч, агаарын бохирдол багасах юм” хэмээн аймгийн МХГ-ын ЭХХ-ын Улсын байцаагч Т.Цэцэгмаа хэллээ.

 

Холбоотой мэдээ