В.Зеленский: Иран амлалтаа биелүүлсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-22 13:32:44
Yesukheitumur Tumurbaatar

ТЕХРАН. /IRNA/. Иран зорчигч тээврийн нисэх онгоцны осолтой холбоотой асуудалд өгсөн амлалтаа биелүүлсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.


Украинд айлчлал хийж буй Ираны Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Мухаммед Эслами Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах үеэрээ түүнд Ерөнхийлөгч Х.Роуханигийн захидлыг уламжилжээ. Энэ үеэр В.Зеленский “Украины зорчигч тээврийн нисэх онгоцтой холбоотой асуудлуудад өгсөн амлалтаа Иран улс биелүүлсэн” хэмээн мэдэгдсэн байна.


Мөн өмнө нь яригдсан асуудлууд бүгд ажил хэрэг болсон гэж В.Зеленский Х.Роуханитай утсаар ярих үеэр мэдэгджээ. “Украины 45 мэргэжилтнийг Техранд байрлуулж, амиа алдсан иргэдийн цогцсыг олж таниулах, эх оронд нь буцаах нөхцөл боломжоор Иран улс хангасан" гэж В.Зеленский мэдэгджээ. Мөн уг асуудлаар үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ