Захын хорооллын гудамжны гэрэлтүүлэг асахгүй иргэдийг бухимдуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-21 14:31:58

Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотын захын гэр хорооллуудын дундах зам дагуух гэрэлтүүлгүүд асахгүй байна гэсэн гомдлыг оршин суугчдын зүгээс “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-т гаргасан байна.

Тодруулбал, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн урд талын гурван замын уулзвараас Улиасны хэв дагуух 88 гэрэлтүүлэг асахгүй байгаа аж. Өнгөрсөн онд тус байгууллагын төсвөөс 66 гэрлийг лед гэрлээр сольж асаасан байна. Үлдсэн гэрлийг нь солих гэтэл төсөв хүрэлцээгүй тул энэ оны төсөвт суулгаж, ирэх хавар шинэчлэхээр болсон аж. Харин тухайн гудамжны гэрэлтүүлэг асахгүй байгаа шалтгаан нь шугаманд гэмтэл гарсантай холбоотой байх гэсэн тайлбарыг "Улаангом тохижилт үйлчилгээ" ОНТҮГ-ын цахилгаанчин Т.Нэргүй өгч байна. Идэр есийн хүйтэн тачигнасан энэ үед газар хөлдүү тул гудамжны гэрэлтүүлгийг засах ямар ч боломжгүй байгаа аж.

 

Холбоотой мэдээ