Зэвсэг эзэмших эрхийг хэвээр байлгахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-21 14:28:53

ВАШИНГТОН. /РИА Новости/. Виржини муж улсад эсэргүүцэл болоод байгаа энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэг хадгалах, эзэмших эрхийг хамгаалсан АНУ-ын Үндсэн хуульд оруулах хоёрдугаар нэмэлт өөрчлөлтийг дэмжжээ.


Өнгөрсөн даваа гарагт АНУ-ны хэдэн мянган оршин суугч хувийн галт зэвсэгтэйгээ Виржини муж улсын Ричмонд хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан хийжээ. Зэвсэглэлд хяналт тавих багц арга хэмжээ авах Ардчилсан намын гишүүдийн төлөвлөгөөтэй холбогдуулан ийнхүү жагсаал цуглаан хийсэн байна. “Бид энэ төлөвлөгөөнд захирагдахгүй” хэмээн цугласан олон хашхирч байсан аж.


Галт зэвсгээр  хүний амийг олноор нь хөнөөсөн хэрэг гарсны дараа болон сонгуулийн өмнөх кампанит ажил өрнөх болгонд зэвсгийн эргэлтэд тавих дүрэм журмыг чангатгах нь зүйтэй эсэх асуудалд АНУ-д сөхөгддөг байна. Уламжлал ёсоор Трамп болон Бүгд найрамдахчууд хоёрдугаар нэмэлт өөрчлөлтийг хэвээр нь хадгалан авч үлдэхийг дэмждэг бол ардчилсан намын гишүүд галт зэвсгийг хориглох хэмжээнд хүрч, хуульд өөрчлөлт оруулахыг дэмждэг байна. 

Холбоотой мэдээ