Меган Марклаас хааны үнэт эдлэлүүдийг эргүүлэн өгөхийг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 13:20:20

МОСКВА. /Радио Sputnik/. Хааны үнэт эдлэлүүдийг нь буцаан өгөхийг Их Британийн хатан хаан II Елизавета Сассекскийн гүнгийн авхай Меган Марклаас хүсжээ.


“Радио Sputnik” цахим хуудасны мэдээлснээр,  Хунтайж Харригийн гэргий Меган Маркл дахин хааны эрдэнэсийн санд нэвтрэх боломжгүй аж. Хатан хаан II Елизавета гүнгийн авхайд бэлэглэсэн цэнхэр өнгийн үнэт чулуутай хүзүүний зүүлт зэрэг үнэт эдлэлүүдийг Меган Марклаас нэхжээ. Харин Меган Марклд өмнө нь Диана гүнжийнх байсан алмаазан шигтгээтэй сүйн бөгж л үлдэх боломжтой юм гэнэ.


Хатан хааны гэр бүлтэй холбоотой үндсэн үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байх шийдвэр гаргасан тухайгаа Хунтайж Харри, түүний гэргий Америкийн жүжигчин Меган Маркл нар 1 дүгээр сарын 8-нд мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ