Хөдөлмөрч залуу хаягдал шил ашиглан 7Х5 харьцаатай гарааш барьжээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-01-23 12:19:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэн хөдөлмөрч залуу Б.Мөнхбаатар хаягдал шил ашиглан 7Х5 харьцаатай гарааш барьжээ


Тэрээр сумынхаа Засаг даргын үйл ажиллагааны “Цэмцгэр Цогт” хөтөлбөрийн хүрээнд өөрийн санаачилгаараа 15000 ширхэг архины шил ашиглан 7X5 харьцаатай гарааш барьсан байна. Мөнхбаатар: “2019 оны хавар хаягдал архины шил цуглуулж эхлээд зун эхнэртэйгээ хамт 21 хоногт барьж дуусгасан. Архины шилээ зөвхөн сумаасаа цуглуулсан. Хавар 7000 гаруй шил, үлдсэнийг нь гарааш барих явцдаа цуглуулсан” гэлээ. Тэрбээр байгаль орчинд хог хаягдал болж буй хаягдал шил ашиглан зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлдээ бага ч болов хөрөнгө оруулалт хийж чадсандаа баяртай буйгаа илэрхийлсэн юм.

Б.Мөнхбаатар нь Говь-Алтай аймгийн Цогт сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн хийдэг бөгөөд ийнхүү амралтаараа үеийн залуустаа үлгэр жишээ болохуйц ажлыг өрнүүлжээ.