АНУ-ын Аляска мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-24 09:54:06
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /LAtimes/. АНУ-ын Аляска муж улсын алслагдсан Алеутскийн арлаас 20 гаруй километрийн зайд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдэгджээ.


Тус байгууллагын мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт хотоос 160 гаруй километрийн алсад 10 километрийн гүнд байжээ. Сүүлийн 10 хоногт газар хөдлөлтийн голомтын ойролцоо 3.0 болон түүнээс дээш магнитудын хүчтэй дөрвөн удаагийн газар хөдлөлт болсон гэж мэдээлэлд дурдсан байна.


Холбоотой мэдээ