БНСУ-д коронавирусний халдварын хоёр дахь тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-24 12:11:01

СӨҮЛ. /TASS/. Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний хоёр дахь тохиолдол БНСУ-д бүртгэгджээ. Энэ тухай Үндэсний өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.


БНХАУ-аас Сөүл хотын Кимпо нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн 55 настай БНСУ-ын иргэн коронавирусний халдвардэгдэж эхэлсэн Ухань хотод зорчжээ. Одоогоор өвчтөнийг тусгаарлан, эмчилгээ хийж байна.

  

БНСУ-д энэ өвчний анхны тохиолдол илэрсэн нь өнгөрсөн даваа гарагт баттай болсон юм. Тухайн үед Ухань хотод зорчсоны дараа Инчоны нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн БНХАУ-ын иргэнийг коронавирусээр халдварласан болохыг илрүүлсэн юм.


2019-nCoV” шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөр халдварласан тохиолдол БНХАУ-д 849 болтлоо нэмэгдээд байгаа юм. Халдварын улмаас 26 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ