Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой эхний шүүх хурал дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-24 15:32:52

ОТТАВА. /Reuters/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-д шилжүүлэн өгөх эсэх асуудлыг хэлэлцэх эхний шүүх хурал пүрэв гарагт дуусжээ.


Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Канадын Ванкувер хотын шүүх Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөх эсэх шийдвэрээ ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр гаргах төлөвтэй байгаа ажээ.


Канадын гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хуулийн дагуу хэн нэгний гаргасан гэм буруутай үйлдлийг тухайн хоёр улсын аль алинд гэмт хэрэг хэмээн үзсэн тохиолдолд тухайн оронд шилжүүлэн өгөх ёстой байдаг юм. Иймээс М.Ваньжоугийн өмгөөлөгчдийн үзэж буйгаар, Канад бус АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан тул түүнийг Канадаас АНУ-д шилжүүлэн өгөх боломжгүй ажээ.  


Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг АНУ-д шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх хурал энэ долоо хоногийн даваа гарагт эхэлсэн бөгөөд Ванкувер хотын шүүх завсарлага авч, эхний шүүх хурлыг дуусгах шийдвэрийг пүрэв гарагт гаргасан байна.


Huawei” компанийн үүсгэн байгуулагчийн охин М.Ваньжоуг Канадын хууль сахиулагчид Вашингтоны хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотоос баривчилсан бөгөөд түүнийг Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн буруутгажээ. Харин “Huawei” компани М.Ваньжоуг гэм буруугүй хэмээн мэдэгдсээр иржээ.

Холбоотой мэдээ