Уханьд шинэ вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх эмнэлгүүд барьж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-01-24 15:45:03

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын Ухань хотод шинэ коронавирусний халдвар авсан хүмүүсийг хэвтүүлэх шинэ эмнэлгүүдийг баасан гарагийн өглөөнөөс барьж эхэллээ гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.


Хоёрдугаар сарын 2-нд барьж дуусгахаар төлөвлөж байгаа эмнэлгүүдийг 25 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд барих бөгөөд нэг дор 1000 хүртэлх өвчтөн хүлээж авах хүчин чадалтай байх аж. Эмнэлгүүдийг SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчин Хятадад 2003 оны дөрөвдүгээр сард дэгдэх үеэр долоон хоногийн дотор барьсан Бээжин хотын "Сяотаншань" эмнэлгийн загвараар барих юм. 


Шинэ вирусний халдварын тархалттай холбоотой нөхцөл байдалд 24 цагийн турш дүн шинжилгээ хийж буй мэдээллийн "Ванъи" цахим хуудсанд мэдээлснээр, Хятадад “2019-nCoV” вирусний халдвар авсан хүний тоо 876-д хүрч, 26 хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ