Боливийн түр ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөхөөр шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-25 14:29:42

БУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес ирэх 5 дугаар сарын 3-нд болох төрийн тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн “El Deber” сонин мэдээлжээ.  


“Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх шийдвэр гаргасан” хэмээн Жанин Аньес мэдэгдсэн байна.


Өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд болсон сонгуульд томоохон зөрчлүүд илэрсэн тухай Карлос Меса тэргүүтэй сөрөг хүчин мэдэгдсэний дараа Эво Моралес цэргийнхний шахалтаар ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох болсноо мэдэгдэж, эх орноосоо явсан юм. Түүний араас Боливийн дээд удирдлага огцорч, засгийн эрх сенатын дэд дарга, сөрөг хүчний төлөөлөгч Жанин Аньест шилжиж, эрх баригчид шинээр бүх нийтийн сонгууль явуулахаа мэдэгдсэн юм. Одоогоор Аргентинд байгаа Эво Моралес ирэх сонгууль нэр дэвшигчийн хувиар оролцох хориотой юм.  

Холбоотой мэдээ