Хятадын эрх баригчид Ухань хот руу 1230 эмчээ илгээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-25 14:44:35

БЭЭЖИН. /Синьхуа /. БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн хороо коронавирус дэгдээд буй тусгаарлагдсан Ухань хот руу 1230 эмчээ илгээжээ.


“Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Улсын хороо Өвчтөнүүдийг эмчлэхэд нэмэлт тусламж хүргэх зорилгоор 6 баг бүхий 1230 эмч, мэргэжилтнүүдийг Ухань хот руу илгээлээ” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Түүнээс гадна мэргэжилтнүүдээс бүрдсэн өөр 6 багийг Ухань хот руу аль ч үед илгээхэд бэлэн байгаа аж.  Эдгээр эмч нараас гадна 450 цэргийн эмч, тэр дундаа SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчин болон Эбола вирустэй тэмцэж байсан мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Ухань хотод хүрэлцэн ирсэн тухай Синьхуа” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ