Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хугацаагаар хориглов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-28 10:27:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой комисс энэ сарын 27-нд хуралдлаа. Энэ хурлаас шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 01-р сарын 27-ноос 03-р сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд түр зогсоолоо.

Мөн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, спорт, урлагийн болон бусад уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулахыг хориглож, интернэт тоглоомын газруудын үйл ажиллагааг хаалаа.

Хурлын үеэр аймгийн УЗХ-ноос Халдвартын тасагт 25 хөнжлийг хүлээлгэн өгч байгаагаа илэрхийлэв.



Холбоотой мэдээ