Эмийн сангуудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-01-28 11:02:47
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас энэ сарын 27-нд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад аймгийн эмзүйн байгууллагуудын эм холбоо, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудтай эрүүл мэндийн байгууллага, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах зорилгын хүрээнд нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.
Тус гэрээнд:
1. Эмийн сангуудыг вирусний эсрэг эм болон шаардлагатай антибиотик, хэрэгсэл, амны хаалтаар тасралтгүй хангах,
2. Амны хаалт болон эмийн үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх
3. Эмзэг бүлгийн иргэдийг витаминжуулах, амны хаалт үнэгүй тараах гэх мэт заалтуудыг оруулжээ.
Архангай аймгийн эм холбоо, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтаар "Нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй тохиолдолд эмийн сан, эм ханган нийтүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ тооцно" гэв.
Холбоотой мэдээ