Японы нисэх буудлууд, далайн боомтууд дээр шинжилгээ авна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-01-28 11:16:45

ТОКИО. /NHK/. Шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүмүүсийг илрүүлэх үйл явцыг хурдасгахын тулд мэргэжилтнүүд нисэх онгоцны буудлууд, далайн боомтууд дээр шинжилгээ авна гэж Японы Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Сэжигтэй иргэдийн сорьцыг шалгуулахаар Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн болон улс даяарх Олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгүүд рүү илгээж байгаа боловч уг үйл явцыг улам түргэвчлэх шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Вирусний шинжилгээг хөл хорио тогтоосон “Нарита”, “Ханэда” нисэх буудал тэргүүтэй 13 буудал дээр явуулна.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, коронавирусний халдварын тархалтын голомт болох Ухань хотоос ирсэн хийгээд халуурах гэх мэт шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ авах ажээ. Шинжилгээнд шаардлагатай хэрэгслүүдийг энэ долоо хоногийн сүүлээр хөл хорио тогтоосон буудлуудад хүргэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ