“McDonald's” Японд будаатай бургерээр үйлчилнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /Kyodo/. Америкийн “McDonald's” түргэн хоолны сүлжээ компани оройн хоолондоо талхнаас илүү будаа идэхийг эрхэмлэдэг япончуудад ирэх долоо хоногоос эхлэн хэсэг хугацааны турш будаатай бургер санал болгохоор төлөвлөжээ.
“McDonald's”-ын Япон дахь салбар будаатай бургерийг
шөнийн тусгай цэсэндээ нэмж байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын 5-наас
тавдугаар сарын дунд үе хүртэл энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх ажээ.
Энэхүү хугацаанд Япон
дахь “McDonald's”-ын
сүлжээнүүд 100 хувь дотоодод тариалсан будаатай бургерийг хэрэглэгчдэд санал
болгох бөгөөд эдгээр бургер нь 390 иенээс /$3.60/ 410 иений үнэтэй байх гэнэ.
“Япончууд оройн
хоолондоо “McDonald's”-ыг
сонгоосой хэмээн хүсэж байна” гэж “McDonald's”-ын Япон дахь салбарын дэд тэргүүн Ацүо Шимодайра
хэлжээ.