Ирвэс агнасан хэргийг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Номгон сумын иргэн ирвэс агнасан хэрэг гарсан билээ. Тус хэрэг одоо шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж аймгийн БОАЖГазраас мэдэгдлээ.
Монгол Алтайн үргэлжлэл болох говийн уулс тэр чигээрээ ирвэс шилжин нүүдэллэж байдаг нутаг юм. Тус сумын Эмгэнбулаг багийн малчин З нь нүүдэллэж явсан ирвэсийг хотны нохойгоороо бариулж агнасан аж. Нутгийн удирдлагууд болоод албаны хүмүүсийн хэлж байгаагаар шунахайн сэдэлгүй гэж таамаглаж байгаа юм байна. Монголын улаан номонд бичигдсэн нэн ховор амьтаныг агнасан нь ямартай ч гэмт хэрэгт тооцогдож байгаа аж. Ирвэсийг агнасан тохиолдолд эклогийн тэнцэх үнэлгээ нь хөгшин залуу гэсэн насны хязгаар байдагүй бөгөөд эр, эм гэсэн л ялгаатай үнэлгээ байдаг байна.
“100 сая төгрөгөөр торгосон ч энэ ховор амьтанаа эргээд амилуулж чадахгүй. Тиймээс нөхөж баршгүй хохирол учирч байгаа юм. 13 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр барагдуулах хуультай л байдаг. Гэтэл 200 хүрэхтэй үгүй тоологдож буй амьтан шүү дээ. Нэгэнт л хориотой ан агнасан учраас нөхөн төлбөрөө хуулийнхаа дагуу барагдуулах ёстой” гэж Өмнөговь аймгийн БОАЖГазрын дарга н.Дэндэвсамба ярилаа.
Иргэд хуулийн мэдлэг тутмагаас болж ийнхүү өндөр төлбөртэй хориотой анг намнасан байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн