“Facebook” коронавирустэй холбоотой худал мэдээлэлтэй тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-31 15:42:27

МОСКВА. /РИА Новости/.  “2019-nCoV” коронавирустэй холбоотой худал мэдээлэл түгээх явдалтай тэмцэнэ гэдгээ “Facebook” компани мэдэгджээ. 


Шинэ төрлийн коронавирусний халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өмнө нь олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан юм. Үүний сацуу ДЭМБ энэ аюултай өвчнийг үүсгэгчтэй холбоотой цуурхал, худал мэдээлэлтэй тэмцэхийг бүх улсад уриалжээ.


"Дэлхийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын үзэж байгаагаар хүмүүст хор хөнөөл учруулж болзошгүй худал мэдэгдэл, хуурамч онолуудыг агуулсан контентуудыг бид устгаж эхэлнэ” хэмээн алдарт “Facebook” болон “Instagram” нийгмийн сүлжээг эзэмшигч компанийн мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ