Японы Синдакэ галт уул 7 км-ын өндөрт утаа, үнс цацжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-02-03 10:40:56

ТОКИО. /TASS/. Японы Кутиноэрабу арлын Синдакэ галт уул өнөө өглөө оргилжээ.


Японы Үндэсний цаг уурын газраас мэдээлснээр, галт уулын тогооноос цацагдсан утаа, үнсэн багана 7 км-ын өндөрт хүрсэн байна. Мөн 600 метрийн радиуст том чулуунууд шидэгджээ.


Галт уул дахин идэвхжих эрсдэлтэй байгаатай холбоотойгоор төвийн бүс рүү нь 2 км-ээс илүү зайд ойртохыг хоригложээ. Хамгийн сүүлд Синдаке галт уул энэ оны нэгдүгээр сарын эхээр оргилсон юм.


Уг галт уул оршдог Кутиноэрабу арал нь ердөө 38 хавтгай дөрвөлжин км талбайтай байна. Халуун рашаан сувиллын хэд хэдэн газар байдаг уг арал бүхэлдээ Киришима-Яку үндэсний цэцэрлэгт хүрээлэнд харьяалагддаг ажээ.


Холбоотой мэдээ