Амны хаалт, ариутгалын бодисын үнийн тогтвортой байдлыг хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 16 эмийн сан, 5 эм ханган нийлүүлэх байгууллагын удирдах ажилтантай “Хариуцлагын гэрээ” байгууллаа.
Шинэ
төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд амны
хаалт, гар ариутгалын бодис худалдан авах эрэлт хэрэгцээ нэмэгдсэн.
Үүнтэй
холбогдуулан эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт, гар ариутгалын бодисын хангамж
багассан төдийгүй үнэ тариф нэмэгдсэн гэж иргэд ярьж байсан юм.
Тиймээс иргэдийг эм, эмнэлгийн хэрэгсэл, гар
ариутгалын
бодисоор хангахад хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ховд
аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн Жаргалант суманд үйл ажиллагаа
явуулж буй хувийн хэвшлийн 16 эмийн
сан, 5 эм ханган нийлүүлэх байгууллагын удирдах ажилтнуудтай өнөөдөр уулзаж, “Хариуцлагын
гэрээ” байгуулав.
Тус
гэрээнд зааснаар талууд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан
сэргийлэх, хамгаалах зөвлөмж түгээхэд хамтран ажиллана.
Мөн
эм, эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн амны хаалт, гар ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийн
судалгаа гаргах, хангамжийг нэмэгдүүлэх, үнэ тарифийн тогтвортой байдлыг
хангах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай гэрээнд тусгажээ.
Үүнээс
гадна эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа
хүрээнд эмзэг бүлгийн иргэд, эмч мэргэжилтэнд биеийн дархлаа сэргээх витамин, эмнэлгийн
хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн заалт тусгасан аж.
