21 сургуульд математикийн сургалтын хэрэглэгдэхүүн олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-02-04 12:48:14

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Увс аймгийн ерөнхий боловсролын 21 сургуульд математикийн сургалтын хэрэглэгдэхүүнийг тоног төхөөрөмжийн хамт өнгөрсөн баасан гарагт гардуулан өглөө.

Сургуулиуд математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжтэй болсноор сурагчид тус хичээлийг ойлгоход дөхөм болж, хичээлийн чанар, хүртээмж, үр дүн сайжрах юм байна.

“Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хими, физик, математик, технологийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлж байгаад баяртай байна. Өмнө нь манай аймгийн төвийн болон зарим сумын сургуулиуд хими, физик, технологийн лабораторитай болсон” хэмээн аймгийн БСУГ-ын Ахлах мэргэжилтэн И.Ганболд хэллээ.

Холбоотой мэдээ