“Монгол ур чадвар-2016” улсын уралдаан Дархан-Уул аймагт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-24 11:26:10

Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол олгодог мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагчдын дунд явагддаг ур чадварын уралдаан “Монгол ур чадвар-2016” Дархан-Уул аймгийн МСҮТ-д төв нээгдлээ. Уг уралдааныг Хөдөлмөрийн Яам, Монголын Барилгачдын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Уралдаанд Мэргэжлийн сургалт явуулдаг Улаанбаатар хот болон 19 аймгийн нийт 24 баг тэргүүн байрын төлөө өрсөлдөж байна. Нээлтэд нь Хөдөлмөрийн Яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргал, Монголын Барилгачдын Холбооны Ерөнххиийлөгч М.Батбаатар нар болон бусад холбогдох салбар байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Монголын Барилагнчдын холбооны Ерөнхийлөгч М.Батбаатар:-“Энэхүү тэмцээнийг 2014 оноос эхлэж Хөдөлмөрийн Яам, манай Барилгачдын Холбоо хамтран явуулж эхэлсний үр дүнд өнгөрсөн он Бразильд болсон дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс 9 төрлөөр оролцсоны дөрөв нь барилгын чиглэлээр амжилттай оролцсон бол ирэх жил Эмират улсын Абудама хотод болох дэлхийн тэмцээнд оролцоно. Уг тэмцээнд оролцогчдыг тодруулах урьдчилсан шатны тэмцээнүүд болж байгаа. Энэ жил Хөдөлмөрийн яам, манай холбоо хамтарч Дархан-Уул аймагт хавтанцар наах төрлөөр тэмцээнээ явуулж байна. Энэ сарын 28-нд Ховд аймагт сантехникчийн тэмцээнийг хийх бол ирэх тавдугаар сарын аравдаар Завхан аймагт өрлөгийн тэмцээн явуулж есдүгээр сард улсын аваргаа шалгаруулж ирэх жилд дэлхийн тэмцээнд оролцох багийг тодруулна. Мэргэжил бүрээр цуврал тэмцээн явуулж байгаа маань барилгын чиглэлийн мэргэжлийн бахархалыг суралцагчдад төрүүлэх бол барилгын салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажиллах өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэж өгөх зорилготой” гэв. Энэ удаагийн тэмцээн нь зөвхөн хавтанцар наах төрлөөр явагдаж байна. Монгол улсад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 81 төв байдгаас 37 нь барилгын засал чимэглэлийн сургалт явуулдаг байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ