Ихэнх нутгаар хур тунадас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-04-25 07:00:16

Энэ сарын 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөө шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ