Хүүхэд харах үйлчилгээний эрхийг 4 байгууллага аваад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬХүүхэд харах үйлчилгээний тухай Монгол Улсын хууль 2016 оны 01-р сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд сургалтанд хамрагдаж, стандартын дагуу байраа бэлтгээд үйлчилгээгээ эрхлэх зөвшөөрлөө авах юм.
Энэ журмын дагуу Даланзадгад сумын хэмжээнд "Бүүвэй", "Нандинхан", "Алаг үрс", "Говийн оргил" гэсэн 4 төв хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулж байна.
Хуулийн хүрээнд хэлтсийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Т.Золжаргал, Хяналт үнэлгээний мэргэжилтэн М.Сайнзаяа нар Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн байраар явж, бичиг баримт болон үйл ажиллагааг дүгнэн зөвлөмж өгч ажилласан аж. Үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлсэн, жигдэрсэн байдалтай байсан бөгөөд байрны хувьд хангалттай сайн үнэлгээ авчээ. Гэвч дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг мэрэгжлийн байгууллагууд анхааруулж байна. Үүнд хүүхдүүдийн бүртгэл цэгцрээгүй, хувийн хэргийн бүрдэл хангалтгүй, хоолны дээж авч хадгалдаггүй, дээжийн устгалын дэвтэр хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд ажиглагдаж гэнэ. Тиймээ энэ талаар зөвлөгөө өгч сайжруулахыг сануулсан байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн