Монголын шигшээ Европт 2 дахь удаагаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-07 14:42:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг Европ дахь 2 дахь тоглолтоо Словен улсын Любляна хотод маргааш буюу хоёрдугаар сарын 8-нд хийнэ.


Монголын шигшээ Серб, Словен улсын сагсан бөмбөгийн холбоодын урилгаар хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцохоор өнгөрсөн сард Европыг зорьсон юм. Олимпын бэлтгэлийн эхний тэмцээнийг хоёрдугаар сарын 1-нд Серб улсад хийсэн. Энэ удаагийн тэмцээнд Э.Дөлгөөн, А.Гансүх, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр нар оролцох юм байна.


Тэмцээнд  Серб, Словен, Канад, Хорват болон Монголын баг тамирчид өрсөлдөнө. Монголын шигшээ багийн хувьд Канад, Словен улсын багтай нэг хэсэгт орсон. Хэсгээ тэргүүлбэл, шууд хагас шигшээд орох бөгөөд үлдсэн дөрвөн багаас хожсон хоёр нь хагас шигшээ, хожигдсон хоёр нь тавдугаар байрын төлөө тоглох юм.


"Токио 2020" олимпын наадмын эрх олгох тэмцээн 2020 оны гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэгийн Банглор хотноо болно.    

Холбоотой мэдээ