“Solar Impulse 2” Цахиурын хөндийд газарджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-04-25 12:46:26

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нарны зайгаар ажилладаг хөдөлгүүртэй “Solar Impulse 2” онгоцыг жолоодож буй Швейцарийн нисгэгч Бертран Пикар Америкийн Калифорни муж улсын Маунтин-Вью сууринд амжилттай газарджээ. Тэрбээр Хавай муж улсаас Цахиурын хөндийн яг төв хэсэгт хүрэхийн тулд бараг гурав хоног ниссэн байна.

Бертран Пикар Калифорни муж улсын Сан-Франциско хотын алдарт “Алтан хаалга” гүүрний дээгүүр нисэн өнгөрнө гэдэг амлалтаа биелүүлжээ.

“Solar Impulse 2” онгоцоор дэлхийг тойрох аялалд түүний хамтрагч нь болох Андре Боршберг Калифорни муж улсад ердийн онгоцоор нисч хүрчээ. Тэрбээр нисдэг тэргээр Пикарыг агаарт угтсан байна. Тэд яг Сан-Францискогийн булангийн дээгүүр нисэхдээ “уулзалджээ”.

Дэлхийг тойрох аяллаа Абу-Даби хотоос өнгөрсөн онд эхлүүлсэн уг онгоц Оман, Энэтхэг, Мьянмар болон Хятадад газардсан юм. Цаг агаарын таагүй байдлын улмаас “Solar Impulse 2” Японы Нагоя хотод ослын буулт хийсэн билээ. Нагояд хоёр сар орчим саатсаныхаа дараа зургадугаар сарын 29-нд Японоос нисч Хавайн аралд долдугаар сарын 3-нд ирсэн юм. “Онгоцны нарны зай хураагуур хэт халсны улмаас гэмтсэн нь урьдаас тооцоолоогүй завсарлага авахад хүргэсэн. Зай хураагуурыг солиход нэлээд хугацаа хэрэгтэй байсан учраас аяллыг 2016 он хүртэл хойшлуулсан” гэж аяллыг зохион байгуулагчид ярьжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ