"Итгэлийн танхим" ТББ-ын найм дахь төсөл Баянхонгор аймагт хэрэгжлээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-02-07 21:34:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийг орчин үеийн стандартад нийцүүлэн засварлажээ. Ламын гэгээний 380 жилийн ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн бүтээлч ажлын нэг болох тус төслийг MCS группийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн тэргүүлдэг “Итгэлийн танхим” ТББ гардан хэрэгжүүлсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа, MCS группийн Маркетингийн захирал Б.Солонго, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон эрүүл мэндийн салбарын удирдлага хамт олон, иргэд хөдөлмөрчид оролцлоо.

Мөн үеэр Баянхонгорчуудын эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээ зориулан ажилласан жүжигчин Г.Ундармаад аймгийн ИТХ-ын дээд шагнал Соёрхол одонг гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийг тохижуулах төсөл жүжигчин Г.Ундармаагийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй найм дахь төсөл нь юм байна.