"Алдарт эх" одонгийн мөнгийг өнөөдрөөс олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2020-02-10 11:37:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Алдарт эх" одонгийн мөнгийг өнөөдөр олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Одонгийн мөнгөнд 29,4 тэрбум төгрөг улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгох юм байна. Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй аж. Шинээр одонгийн мөнгө авах эхчүүд харилцах данс болон өргөдлөө сум, дүүргийн хорооны  нийгмийн ажилтанд  өгч бүртгүүлнэ.



Холбоотой мэдээ