"Аюулгүй ажлын байранд амьдралын баталгаа оршино" үзүүлэх сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 14:23:35

Төв аймагт "Аюулгүй ажлын байранд амьдралын баталгаа оршино" уриан дор болсон 20 аж ахуйн нэгж байгууллагын 80 гаруй хүн үзүүлэх сургалтанд хамрагдлаа. 


"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн" аяны хүрээнд 4 сарын 20-нд Төв аймгийн Жаргалант суманд болсон үзүүлэх сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж, эрдэлгүй ажлын байр бий болгох арга ажиллагааны талаар зааж сургалаа. Энэ жилийн сургалт МҮЭХ-ны Хөдөлмөр сургалтын төвтэй хамтран зохион байгуулснаараа онцлог болжээ.
Тус аймагт өнгөрсөн жил үйлдвэрлэлийн осол 11 бүртгэгдснээс зургаан хүн  нас барж, ес нь хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг 

Холбоотой мэдээ