Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилттэй танилцаж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-02-10 23:12:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байна.


Тухалбал, энэхүү ажлын хүрээнд аймгийн төв рүү орох, гарах авто замын шалгалтын цэг дээрх Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын байнгын хяналтын үйл ажиллагаатай танилцав. Түүнчлэн эмийн сангуудаар худалдаалж буй амны хаалтны нөөц, албан байгууллага, аж ахуйн нэгж, үйчилгээний газруудад урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын явцыг хянах үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд оролцсон эргүүл, хяналт, шалгалт хийж буй ажлын хэсгийнхний үйл ажиллагаатай танилцав. 

Мөн үеэр "Дэлхийн Зөн" олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газрын төлөөлөлтэй уулзан тус байгууллагаас зорилтот бүлгийн 200 өрхөд хүнсний багц, 50 өрхөд нүүрсний тусламж, зорилтот 2500 хүүхдэд бактерийн эсрэг саван, гар угаах зөвлөмж зэргийг түгээх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, нийт 34,5 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Цаашид иргэддээ:

•Өдөр бүр амны хаалтаа хэрэглэж хэвших.

•Гараа сайтар угааж байх.

•Олон нийтийн газар, зах, худалдааны төвүүдээр бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байх.

•Албан газар, аж ахуйн нэгж, хамт олноороо шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн хариуцлагын хүрээнд санал санаачилга гаргаж ажиллах, зорилтот бүлгүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэхийг уриаллаа.


Холбоотой мэдээ