Монгол бичгийн авьяастнуудыг аймагтаа шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 15:36:04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтсон. Энэ хүрээнд “Монгол бичгийн соёл” уралдааныг улсын хэмжээнд зарлаад байгаа бөгөөд аймгийн Төв номын сангаас уг уралдаанд оролцох хүүхдүүдийг шалгаруулах зорилгоор аймгийн хэмжээнд дээрх сэдвээр зохион байгууллаа.

Уралдааныг сумдаас шалгаран ирсэн хүүхдүүдийн дунд “Тэргүүний уншигч”, “Сайхан бичигтэн”, “Алдаагүй бичигтэн”, “Уран бичигтэн” гэх төрлүүдээр явуулж, Монгол  бичгийн соёлыг өв тэгш эзэмшиж буй шилдгүүдийг шалгарууллаа. Шалгарсан сурагчид улсын уралдаанд оролцох юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ