Богино хугацааны завсарлагыг ажлын цагаар тооцохгүй байхыг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД. /TASS/.
Компаниуд ажилтнуудынхаа кофе уух, тамхи татах болон
өглөөний цай уухаар авч буй завсарлагааны цагийг ажлын цагаас суутгах эрхтэй
гэж Испанийн Үндэсний шүүх үзэж байна. Энэ тухай “Galp
Energia Espana” компанийн эсрэг
Үйлдвэрчний эвлэлийн холбооны гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн шүүхийн тогтоолд
дурджээ.
Ажилтнууд ажлын байрыг орхин гарах үед ямар зорилгоор завсарлага авч
байгаагаа тэмдэглүүлэх хэрэгтэй хэмээн компани шаардахыг шүүх эсэргүүцээгүй байна. Үйлдвэрчний эвлэл энэ шийдвэрийг Испанийн Дээд шүүхэд
давж заалдах боломжтой аж.
Өнгөрсөн онд тус улсын эрх баригчид хөдөлмөрийн хууль тогтоомжийн зөрчилтэй
тэмцэхийн тулд нийгмийн хамгааллын тухай тогтоол баталсан байна. Шинэ тогтоолд
зааснаар, байгууллагууд ажилтнуудынхаа ажлын цагийг өдөр бүр бүртгэх ёстой аж.