Эрдэнэ суманд 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-02-12 14:32:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хоёрдугаар сарын 12-ны 02:02:22 цагт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд  4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, тус аймгийн Эрдэнэ сумаас баруун зүгт 31 км-ийн зайд Өлзийт багийн нутагт хоёрдугаар сарын 12-ны 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгийн “Алтай” салбараас мэдээлэв. Түүнчлэн одоогоор тус сумын иргэдээс чичирхийлэл мэдрэгдсэн гэсэн мэдээлэл ирээгүй байна. Энэхүү мэдээлэл нь анхан шатных бөгөөд нарийвчилсан бодолтын дараа байршлын хувьд бага зэрэг өөрчлөгдөх боломжтой хэмээлээ.

Говь-Алтай аймагт 2019 онд таван удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд энэ он гарсаар анхны тохиолдол ийнхүү бүртгэгджээ.


Холбоотой мэдээ