Улаангомд утаа тортог бууруулах төхөөрөмж суурилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-13 16:41:46

Увс /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын дэмжлэгтэйгээр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Улаангом сумын Дулааны 2-р станц ТӨХК-ийн 1, 2-р зууханд утаа тортог бууруулах төхөөрөмжийг суурилуулж дууслаа.

Утаа бууруулах төхөөрөмж суурилуулах ажлыг БНХАУ-ын “Кан Мэй Хуан Бао” ХХК гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өглөө. Орон нутгийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны бодлого төлөвлөлтөд нийтдээ 4 аймгийн дулааны станцад шүүлтүүр суулгах ажлыг төлөвлөсөн бөгөөд эхний ажлыг Увс аймагт хийжээ. Ингэснээр сүүлийн үед утаа тортогтой байсан Улаангом хотын агаар цэвэр тунгалаг болоод байна.

  • Энд төхөөрөмж суурилуулахын өмнө, суурилуулах явцад, төхөөрөмж суурилуулсны дараах зургуудыг орууллаа.Төхөөрөмж суурилуулахаас өмнө
  • Төхөөрөмж суурилуулах явцад

  • Төхөөрөмж суурилуулсаны дараа.
Холбоотой мэдээ