Хувийн хэвшлийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт муу байгаа нь тогтоогдов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Засаг даргын 344 дүгээр захирамжийн хүрээнд энэ сарын 7-15-ны хооронд архивын үзлэгийг зохион явууллаа.
Засаг даргын зөвлөлийн гишүүдээр ахлуулсан есөн ажлыг хэсэг тус бүр гурван сум хариуцаж, үндсэн дөрвөн чиглэлд энэ ажлыг зохион байгуулжээ. Лүн, Өндөрширээт, Эрдэнэсантад ажилласан хэсгийн ахлагч, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга С.Цогбаярын хэлснээр төсвийн байгууллагын архив, албан бичгийн хөтлөлт харьцангуй эмх замбараатай цэгцтэй, журмын дагуу байсан бол хувийн хэвшлийн газрууд энэ тал дээр дутагдалтай байгааг онцоллоо.
Үзлэгийн дүнг энэ долоо хоногт тус аймагт ирж ажиллах улсын комисст албан ёсоор тайлагнана. Энэ ажлыг Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.1.6 дахь заалтууд, Төсвийн тухай хуулийн 14.2.3, 14.2.5, Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 18-ны 124 тоот захирамжийг тус тус үндэслэж зохион байгуулав.
Ш.Шүрэнцэцэг
Сэтгэгдлүүд