"Монгол Даатгал", "УИД"-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-13 19:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 13-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 36.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 255.021 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE+15.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+9.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO-6.14%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH-4.87%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.9 хувиар өөж, 18962.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.705.451.728.593.00 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ