Мэргэжлийн хяналтын газар автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-18 10:42:58

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар шинэхэн автомашинтай боллоо. Автомашиныг Байгаль хамгаалах сангийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Нарлаг наран” ХХК нийлүүлсэн байна.

Автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалтад тус компани шалгарч, ийнхүү хугацаандаа нийлүүлсэн аж. Энэхүү автомашиныг аймгийн МХГ-ын хамт олон албан хэрэгцээнд хот дотор хэрэглэнэ. Мэргэжлийн хяналтынхан Улаангом хот дотор шатахуун бага хэрэглэдэг автомашиныг албан хэрэгцээнд  ийн ашиглах болсон байна.

Холбоотой мэдээ