Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-15 09:22:12
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.


2020 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: 

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий,  Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ