ДЭМБ-ын ажилтнууд “Facebook”, “Google” компанийн төлөөлөгчидтэй уулзжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-15 10:47:28

НЬЮ-ЙОРК. /CNBC/. “Facebook”, “Amazon”, “Google” зэрэг Америкийн арав гаруй технологийн компанийн төлөөлөгчид шинэ коронавирусээр үүсгэгдсэн өвчний дэгдэлтийн тухай худал мэдээлэл тараах явдлыг зогсооход авах арга хэмжээнүүдийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй хэлэлцжээ.

Зөвлөлдөх уулзалт ДЭМБ-ын санаачилгаар, Калифорни муж улсын Менло-Парк хотод байдаг “Facebook” компанийн төв байранд болжээ. Вирусний дэгдэлттэй тэмцэхэд хүчин чармайлт тавих талаар ДЭМБ-ын ажилтнууд технологийн компанийн төлөөлөгчдөд мэдэгдсэн байна.

Уулзалтын үеэр талууд коронавирусний талаарх мэдээллийг түгээх явдлыг зогсоохын тулд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдэд онцгой анхаарал хандуулжээ. Интернет дэх коронавирустэй холбоотой янз бүрийн мэдээлэл хүмүүсийн санааг зовоож байгааг мэдэгдэлд цохон дурджээ. Уулзалтын үеэр коронавирустэй холбоотой нийтлэлийн үнэн зөвийг шалгахад дэмжлэг үзүүлэхийг технологийн компаниудад санал болгосноо ДЭМБ-ын төлөөлөгч Энди Пэттисон мэдэгдсэн аж.


Холбоотой мэдээ