Балба “Эверестийн яриа хэлэлцээ” зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАТМАНДУ. /Kyodo/.
Дэлхийн хамгийн өндөр 14 оргилын 8 нь
оршдог Балба улс ирэх дөрөвдүгээр сард уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Эверестийн
яриа хэлэлцээ”-г зохион байгуулна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Прадип
Гявали мэдэгджээ.
“Ирэх дөрөвдүгээр
сарын 2-4-нд болох “Сагаратмагийн яриа хэлэлцээ”-нд 40 гаруй орны 250 төлөөлөгч
оролцоно” гэж П.Гявали “Kyodo” агентлагт ярилцага өгөх үеэрээ хэлжээ. “Сагаратма” нь Дэлхийн хамгийн
өндөр уул болох Эверестийн Балба нэр юм.
“Хэлэлцүүлгийн гол
сэдэв уулстай холбоотой асуудал биш боловч Эверест тэргүүтэй өндөр уулс уур амьсгалын өөрчлөлтөд
хамгийн эхэнд өртөж байна. Дэлхийн дулаарал 1.5 хэмээр нэмэгдэх нь уулсын орчимд 2-2.5 хэмээр нэмэгдэнэ гэсэн үг. Бид далайн түвшнийг нэмэгдүүлэхгүйн тулд цас
хайлж буйг зогсоох хэрэгтэй” гэж П.Гявяли хэлжээ.
Балбын Засгийн
газар өнгөрсөн оны наймдугаар сард уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Эверестийн
яриа хэлэлцээ”-г явуулах саналыг баталжээ. Тус улсыг өнгөрсөн гуравдугаар
сард анх удаа хар салхи дайран өнгөрсөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс
үүдэлтэй үзэгдлүүд хөдөө аж ахуйн салбарт ихээр нөлөөлөх болсон
байна.