Хятадад коронавирусээр халдварласан нийт хүний тоо 72400 давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-02-18 09:23:14

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1868 болж нэмэгдэж, 12500 хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдээллээ.


Тус хорооноос мэдээлснээр, нэг хоногийн дотор коронавирусээр үүсгэгддэг өвчний улмаас нас барсан 98 тохиолдол бүртгэгдэж, 1701 хүн эмнэлгээс гарчээ. Хятадад халдвар авсан нийт хүний тоо нэг хоногийн дотор 1800-гаар нэмэгдэж, 72400 давсан байна.


Шинэ төрлийн коронавирусний халдварын дэгдэлт Төв Хятадын хүн ам хамгийн шигүү суурьшсан Ухань хотод 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр бүртгэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг вирусний дэгдэлтийг олон улсын хэмжээнд гарсан онцгой байдал гэж хүлээн зөвшөөрч, олон голомттой тахал өвчин хэмээн тодорхойлсон юм. БНХАУ-аас гадна дэлхийн 25 улсад халдварын тохиолдол бүртгэгджээ.


Холбоотой мэдээ