Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өглөө есөн цагаас ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-18 12:22:29

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс энэ сарын 17-нд хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд, авто замуудын постын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэх төв штаб байгуулан ажиллуулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлэхээр болов.

Мөн жирэмсэн болон  0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох, энэ оны хоёрдугаар сарын 21-нээс 26-ныг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг шийдвэр гаргалаа.

Шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох  албаныханд үүрэг болгосон юм.

 

Холбоотой мэдээ