Их Британи цаг агаарыг урьдчилан таамаглах суперкомпьютер бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-02-18 11:29:26

ЛОНДОН. /Ukrinform/. Их Британийн Засгийн газар цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, таарцыг дээшлүүлэх суперкомпьютер бүтээхэд 1.6 тэрбум орчим ам.доллар хуваарилжээ.


"Засгийн газар орчин үеийн суперкомпьютер бүтээхэд 1.2 тэрбум фунт стерлингийн /1.6 тэрбум доллар/ санхүүжилтийг  баталлаа. Чингэснээр цаг агаарын онц аюултай үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг урьд өмнөхөөс илүү хурдан, илүү нарийвчлалтай урьдчилан таамагладаг болно” гэж Их Британийн Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.


Дэлхийн хамгийн сүүлийн үеийн энэхүү суперкомпьютерын тусламжтайгаар далайн шуургыг урьдчилан таамаглах, мөн үер болсон тохиолдолд аюулгүй бүс хайхад ашиглах төлөвтэй байна. Мөн байгалийн гамшиг тохиолдсон үед хариу арга хэмжээг илүү сайн авахад тусална. Тухайлбал, нисэх онгонцны буудлууд үйл ажиллагаа, нислэг саатахад, түүнчлэн цахилгаан эрчим хүч тасалдах, хэт ачаалал үүсэх үед бэлэн байхад компьютероос хүлээж авсан мэдээллүүд туслах аж. Үүнээс гадна, суперкомпьютер цаг уурын өөрчлөлтийг ерөнхийд нь хянахад туслах гэнэ.


Цаг агаарыг илүү сайн урьдчилан таамаглах, илүү их мэдээлэл боловсруулах, эдгээрийг маш хурдан хийх, агаар мандлын үзэгдлийг илүү нарийвчлалтай загварчлах шинэ суперкомпьютерыг 2022 он гэхэд бүтээж дуусгахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ