“Starlink” төслийн хиймэл дагуулуудыг хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-02-18 11:56:25

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “SpaceX” компани “Starlink” төслийнхөө 60 бичил хиймэл дагуулыг даваа гарагт хөөргөжээ.


Хиймэл дагуулуудыг АНУ-ын Зүүн эргийн цагаар Флорида муж улсын Канавералын хошуун дахь Агаарын цэргийн хүчний баазаас “Falcon 9” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна.


“Starlink” нь хэрэглэгчдийг 5G стандартад нийцсэн, өндөр хурдны интернэтээр хангах зориулалттай хиймэл дагуулын сүлжээ байгуулах төсөл юм. “Starlink”-ийн эхний 60 хиймэл дагуулыг 2019 оны тавдугаар сард, хоёр дахь бүлэг аппаратыг 11 дүгээр сард хөөргөжээ. Гурав, дөрөв дэх бүлэг аппаратыг өнгөрсөн сарын эхээр хөөргөсөн байна. 

  

Холбоотой мэдээ